Монгол Улсын эдийн засаг хасах руу тэмүүлж буй энэ үед эдийн засагч, судлаачид нэгдэж эдийн засгаа аврах гарц, шийдлийг хайж эхэллээ. Тэд Монгол банкны нийт зээлийн багцын 1/5-ээс хэтэрсэн ипотекийн зээлийг зогсоох нь эдийн засгийг аврах нэг хувилбар гэж тодорхойлж байна. Хэрэгжээд гурван жил өнгөрсөн ипотекийн зээл эдийн засаг шархалсан ийм үед үргэлжилбэл эмзэг болсон банкны секторыг эрсдэлд оруулах юм. Гэхдээ ипотекийн зээлийг өнөөдөр зогсооно гэж яриад маргааш нь огцом хэрэгжүүлнэ гэж байхгүй. Монгол банк бонд босгож, өр тавин эхлүүлсэн ипотекийн зээлийг Монголын ипотекийн корпораци руу шилжүүлэх журмаар ажиллах ёстойг эдийн засагч Б.Түвшинтөгс зөвлөв. Харин МУИС-ийн багш Б.Алтанцэцэгийн тухайд эдийн засгийн бодит тооцооллыг харвал ипотекийн зээлийг үргэлжлүүлэх асуудлыг Засгийн газар хөндөх учиргүй гэлээ. Үргэлжлэх боломж, хөрөнгө ч Монгол банкинд байхгүй болсон байна. Ипотекийн зээлийг төв банк анхлан хэрэгжүүлэхдээ ирээдүйд учрах эрсдэлээ тооцож, болгоомжтойгоор хариуцлагатай хэрэгжүүлсэн бол өнөөдөр тус зээлийг зогсоох асуудал яригдахгүй байх боломж байжээ.
Нийгмийн бодлого талаасаа ипотекийн зээл иргэдийн хүсэн хүлээсэн зээл ч, цаанаа худалдан авах чадвартайг эдийн засагч Н.Энхбаяр тодотголоо. Өөрөөр хэлбэл, энэхүү зээл нь мөнгөний бодлого болоод нийт эдийн засагтаа сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч, даац нь хэтэрчээ. Ийм үед макро эдийн засаг, банкны системийнхээ аюулгүй байдалтай уялдуулан ипотекийн зээлийг сааруулах, түр зогсоох гарц нь эдийн засгийнхаа хувьд хамгийн зөв зам юм байна.
Ипотекийн зээлийн ард айл өрх, иргэд бий. Цаашид эдийн засаг улам бөхийвөл ажлын байр нэмэгдэхгүй, ажилгүйдэл нэмэгдэнэ. Ажилгүй, орлогогүй болсон иргэдийн ипотекийн зээлээ төлөх чадвар муудаж, эргэн төлөлтөө хугацаандаа хийж чадахгүйд хүрэх эрсдэл хүлээж байна. Нөгөө талдаа иргэдийн чанаргүй зээл шууд банкны системд нөлөөлж, хямарч эхэлнэ. Банкны системийн хямралыг дагаад улсын эдийн засаг улам элгээрээ хэвтэх аюултай юм.
Эх сурвалж: News.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо