“Рио-2016” зуны 31 дүгээр олимпийн наадмын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдсан. Тэрээр ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовыг 7:6-гаар ялж байгаад барилдааны цаг дуусахаас 5-6 секундын өмнө тактикийн барилдаан гаргаж зугтсан юм. Гэвч үүнийг шүүгчид алдаа гаргасан хэмээж торгуулийн 1 оноог өрсөлдөгч бөхөд өгснөөр манай бөх ялагдсан.
Улмаар шүүлтийг манай улсын дасгалжуулагчид эсэргүүцэж, Риогийн дэвжээнд нүцгэлсэн нь гадныхны анхаарыг татаад буй. Гадны зарим томоохон хэвлэлүүд төдийгүй АНУ-ын Чөлөөт бөхийн холбоо, Японы Чөлөөт бөхийн холбооноос “Г.Мандахнаранг ялсан” гэдгийг цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн. Ийнхүү Г.Мандахнарангийн медалийн төлөөх барилдааны олон улсын анхааралд ороод буй.
Тэгвэл өөртөө итгэлтэй, дайчин барилдаан үзүүлж, цэнгэлдэх хүрээлэнг доргиож чадсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран “ жинхэнэ гавъяат аав” юм.
Өөрөө хүү, охинтой тэрээр төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотдоо амьдрах гэж барьсан хоёр давхар байшингаа цэцэрлэг болгож, бяцхан хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг аж.
“Мандахнаран” нэртэй тус цэцэрлэгт амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд үнэ төлбөргүй суралцдаг гэнэ. Мөн тэрээр өөрийн цалин, урамшууллаараа багш нараа цалинжуулдаг юм байна.
Хэрвээ гавьяат маань энэ удаагийн олимпод медалиа луйвардуулаагүй, амжилтаа ахиулан ирсэн бол тэрхүү цэцэрлэгээ улам өргөжүүлэх байсан гэх яриа ч олны дунд өрнөсөөр.
Б.БАТ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа