Амьд домог гэгдэх гүйлтийн тамирчин Усейн Болт Рио-2016 Олимпийн наадмыг есөн алтан медальтайгаар өндөрлөлөө. Хамгийн хурдан хүн хэмээгдсэн Болт Олимпийн наадмыг дуусгаад зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ.
Тэрбээр өнгөрөгч ням гарагт 30 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрийн баяраараа диско клубт “савжээ”. Найзуудын хамтаар явсан Болт 20 настай Риогийн оюутан Жади Дуарте хэмээх бүсгүйтэй тун дотноор буй зургийг өнөөх бүсгүй олонд дэлгэжээ.
Анхлан Олимпийн алтан медалийг цуглуулагч шилдэг тамирчин гэж мэдээгүй гээ Дуарте ярьжээ. Дуарте Болт хоёрын оронд цуг тэврэлдэн хэвтэж буй зургаас харахад цахилгаан Болт найз бүсгүйгээ “хуурсан” нь илт.
Тус өдөр түүний найз бүсгүй 26 настай Каси Беннет твиттер хуудсандаа хайртай залуудаа төрсөн өдрийн мэнд хүргэж байсан юм.
Болтын эгчийн хэлснээр тэд хоёр жил гаруй хугацаанд үерхэж байгаа бөгөөд удахгүй сүй тавина хэмээж байсан байна.
Найз бүсгүйнхээ араар зад наргисан Болт 20 настай Дуартегаас гадна нэг биш бүсгүйг “онилсон” байсан тухай хэвлэлээр бичиж байгаа юм.
Төрсөн өдөр, алтан медалиа тэмдэглэсэн Болт Рио-2016 наадмын хаалтын үйл ажиллагаанд оролцоогүй ажээ.
В.Баяраа
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ