Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа энэ сарын 13-25-ны өдрүүдэд “БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтээ үргэлжлүүлж байна.
Өчигдөр транзит тээврийн цуваа Улаанбаатар хотод ирж, угтан авах ёслолын үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл зохион байгууллаа. Энэ үеэр Зам тээврийн сайд Д.Ганбат “Эртний уламжлалт цайны замыг орчин үеийн шинэ агуулгаар баяжуулж, авто тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл бүрдлээ” гэсэн юм.
Цаашид тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” гурван улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 ондоо багтаан байгуулах нь зөв гэж Зам, тээврийн яамнаас үзэж байна.
Б.БАТ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа