Урлагийн салбараас бизнесийн салбарт хөл тавьсан Ч.Анугийн эгэл амьдралын үнэн


Залуучуудын нүдийг хужирлаж, хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг дуучин Анугийн амьдрал тун сонирхолтой. Түүний өмссөн хувцас, унасан машиныг хүмүүс үргэлж сонжиж байдаг. МАН-ын гишүүн, Хятад судлаач болохоор суралцаж байсан тэрбээр нэг л өдөр ээж болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.

 

Түүнийг хүүхэд төрүүлсэн, төрүүлээгүй, хүүхдээ тас нууж байна зэрэг мэдээлэл цацагдаж байсан ч  дуучны хувьд үүнийг үгүйсгэж байсан цаг саяхан.  Тэгвэл дууч бүсгүй маань охиноо 2 сар хүрсэний дараа анх удаа зургийг нь ил гаргасан. Аргагүй нялх амьтанд, цагаан хэл ам хүрэхвий гэсэндээ нуусан гэдгээ ч Ану хэлсэн.Харин тэрбээр өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн ээж болон энгийн амьдрахыг чухалчлах болсон. Түүнчлэн бизнесийн салбарт хүч үзэх болсон Ану “UB mart”  худалдааны төвд нэрийн дэлгүүрээ ажиллуулан тун чиг амжилттай байгаа гэсэн шүү. Дашрамд дуулгахад тэрбээр энгийн нүдэнд дулаахан залууг амьдралынхаа ханиар сонгосноо ил болгосон бөгөөд хосууд хаана ч явсан хамтдаа явж жаргалтай патиараа цахим хуудсан дээрээ байршуулдаг билээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье 

 

Э.Нашка