АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин болох Малиа Обамагийн тамхи татаж буй бичлэг интернетээр тархжээ. Тэрээр энэ оны долдугаар сарын 4 нд 18 нас хүрсэн бөгөөд АНУ-ын Чикаго хотод болсон Lollapalooza хөгжмийн фестиваль дээр тамхи татан бүжиглэж буй бичлэг нь сошиал ертөнцөд тархжээ.
Зарим хүмүүс түүнийг ердийн тамхи биш, хар тамхи татсан хэмээн шуугиж байгаа юм. Учир нь Radar.online дээр тавигдсан бичлэгээс харахад ороосон тамхи татаж байсан нь хар тамхи байх магадлалтай хэмээн хардахад хүргэжээ. Уг хөгжмийн фестивальд оролцогч cannabis хэмээх ургамлын үнэр үнэртсэн гэж мэдүүлсэн гэнэ. Чикаго хотод энэ төрлийн “өвс”-өөс 10 грамм хүртэл татах нь хууль зөрчсөн үйлдэл биш аж.
Малиа Обама 2017 оны намар Харвардад элсэн суралцах бөгөөд түүний эцэг, эх энэ талаар албан ёсоор сэтгүүлчдэд хариу өгөөгүй байна.






Эх сурвалж: Radar.online
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ