Мөнхийн залуу хатагтай он жилүүдийн хувьсан өөрчлөлт


Олны танил бүсгүйчүүд өмссөн зүүсэн алхаа гишгээ бүрээрээ бусдыг үргэлж үлгэрлэж байдаг. Тэр дундаа загварынхны өмсөж зүүж, уудаг иддэг, уулзаж ,учирдаг нь хүртэл олны анхаарлын төвд оршдог. Мөнхийн залуу тодотголтой топ модель Э.Одгэрэл хэдийнээ 40-н насны босгон дээр явж байгаа ч яг л арван наймт шиг л харагддаг нь нууц биш. Тийм дээ ч түүний амьдрал алган дээр тавьсан юм шиг хэн бүхэнд ил байдаг.

 

Хэдий тэрбээр загвар өмсөгчид, урлагийн эмэгтэйчүүд  шиг тэр бүр хэл аманд ороод байдаггүй нэлээд нууцлаг нэгэн ч даравч дардайна, булавч бултайна гэдэг шиг нуух тусамзарим нэг зүйл нь  ил болсон. Тодруулбал  сүүлийн үед газар дээрх ганц охиноосоо болоод толгой өндийхгүй байгаа топыг жүжигчин Баттөртэй холбон хайрын романс үүсгэсэн гэх мэдээлэл цацагдаж байсныг санаж буй биз. Гэхдээ энэ яриа тэгсхийгээд намжсан бөгөөд хэн хэн нь үгүйсгэсэн хариултыг өгч байсан юм. Жилээс жилд улам залуужин жавхаажих Э.Одгэрэлийн өнгөрөн одсон он жилүүдийн хувьсан өөрчлөлтийг харуулсан патиарууд Paparatsi.mn-д архивлагдан үлдсэнийг энэ удаа ил болгож байна. 

 

Э.Нашка