Алтай нутгаар овоглогдсон хийморьлог эрчүүдээс Монгол Улсын Тод манлай уяач, “Макс”-ын Д.Ганбаатар, түүний гэргий Д.Уянгалянхуа нарыг танихгүй, мэдэхгүй хүмүүс тун цөөхөн. Гэргий Д.Уянгалянхуа нь Монголын сайхан бүсгүй гэдгээр нь илүү таних бөгөөд тэрбээр баян Ганбаагийн эхнэр, дөрвөн хүүхдийн ээж болоод нам гүм амьдралыг эрхэмлэж, сураг алдарсан гэхэд болно.
Нөхрөө дагаад хурдан морь сонирхдог болсон тэрбээр Төрийн их баяр наадмаар хурдан буянгуудынхаа гал дээрээ үндэснийхээ хувцсаар гангарах дуртай Уянгааг тав дахь хүүхдээ тээж буй талаарх мэдээлэл сэтгүүлүүдийг чимж байсныг санаж буй биз. Тэгвэл тэрбээр уламжлал ёсоороо дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмаар хурдан буянгуудынхаа гал дээр галаа чимэн байсан юм.Жил бүрийн баяр наадмаар хамгийн дэгжин бүсгүйчүүдийн тоонд торох юмгүй багтдаг Уянгаа энэ жилийн наадмаар ч дэгжин хэвээрээ байсан нь дээрх патиарууд гэрчилнэ. Монголын сайхан бүсгүйгээр тодорч, Max mall офиссоо чадварлаг удирдаж яваа түүнийг гэрийн сайн эзэгтэй, халамжит сайн хань хэмээн ойр тойрныхон нь үнэлдэг юм билээ.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна