УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ж.Мөнхбат өөрийг нь ийм өндөр албан тушаалуудад хүргэж өгсөн сонгогч олондоо талархан тойрогтоо “Талархалын баяр” хийсэн. Шинээр сонгогдсон гишүүдийн сонгуульд нь ажилласан хүмүүсээ л дайлж цайлдаг. ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил саяхан дайллага хийхдээ дипломат маягаар ирж ёсолсон болоод л гараад явчихсан гэсэн.
Одоогоор хэн нь ч ЗГХЭГ-ын дарга шиг өргөн дэлгэр найр наадам хийсэнгүй. Учир нь шинэ гишүүд сонгуульд хамаг байдгаа гүвчихсэн тул зарим нь эхний сарын цалингаа хоног тоолон хүлээж суугаа гэнэ. “Гэтэл манай гишүүн том найр баяр хийлээ. Бас л их мөнгөтэй хүн юм. Мөнгө нь цаанаасаа ундраад байдаг бололтой ямар азаар ийм баян гишүүнтэй болов оо бид” хэмээн тойргийнхон нь шуугиж байна. Ийнхүү Сангийн сайд нь эдийн засаг дампуурах гэж байгааг зарлаж байхад Засгийн газрын “гал тогооны” хүн нь баяр хийгээд явж байна.
НУУЦ.мн
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо