Төрийн ордныг тойроод хашаа хамгаалдаг. Хашааны хаалганд бас харуул бий. Ордонд ороход үүдэнд нь бас хамгаалалттай. Ийм давхар давхар хамгаалалт байсаар байтал ЗГХЭГ-ын даргын хаалганы үүдэнд хонгилд бас нэгэн харуул сууж байгаа талаарх мэдээллийг nuuts.mn сайт байршуулжээ.
Баттай эх сурвалжаас тодруулахад уг мэдээлэл үнэн бөгөөд давхар дээлтэй Ж.Мөнхбат давхар харуултай болсны учир нь хаалгыг нь амраадаггүй намын нөхдөөс нь гэсэн яриа гарчээ. Өдгөө дунд шатны томилгоо ид явагдаж байгаа тул энэ нь үнэний ортой байж мэднэ. Яруу найрагч сайдын ийнхүү бэмбэгнэж байгаа нь Р.Амаржаргал Ерөнхий сайд байхдаа намынхаа атамануудаас айн бие хамгаалагч нарынхаа ардуур бултаж зугтааж явсныг санагдуулж байна гэх хүмүүс олон байгаа юм. Ямартай ч эрэмгий явахыг уриалдаг, хэлдэг мань хүн давхар давхар хамгаалалтанд ороод өрөөнөөсөө шагайхаа больсон гэнэ шүү.
В.Баяраа
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо