Монголын эмэгтэй жүдочдын анхны олимпийн медальтан эх орондоо ирлээ


 

Монголын эмэгтэй жүдочдын анхны , нийт эмэгтэйчүүдийн 4 дэх, Монгол улсын 25 дахь медальт Д.Сумьяа өнөөдөр эх орондоо ирлээ. Монголчуудын омогшлыг бадраасан Доржсүрэнгийн Сумьяа гэх бүсгүй 1991 оны гуравдугаар сарын 11-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн -57 кг-ын жинд зодоглодог. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцон ийнхүү мөнгөн медалийн эзэн болж, монголчуудаа баярлуулсан билээ. Түүнд спортын өндөр амжилт хүсье.
В.Баяраа