Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг. Харин удалгүй "UBS" телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн гэдгийг санаж буй биз. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсныг хэн хүнгүй мэднэ. Уг нь хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг л байх. Гэвч урлагийн хүний амьдрал олны нүднээс далд байна гэдэг хэцүүхэн.
Түүнийг нөхрөөсөө салсан талаар олон шуум байдаг ч яагаад, юунаасаа салсанг энд дурдах нь илүүц биз ээ.Санаж буй бол өнгөрсөн сонгуулийн үеэр Анужин, Ундрал нар Баатараас болж хэрэлдэж буй бичлэг цахим ертөнцөд шуугиан тарьж олны хэл ам байгуулж байсан удаатай. Харин энэ үеэр Ч.Ундрал өөрийн цахим хуудаснаа "Манай урлагаас Гүндалайгаа авчвал бид нар Нараагаа авья гэнэ. Яадаг юм ер нь хумсаа нуусан муур шиг зөөлөн зөөлөн дуугарч бодол санаагаа нууж улс төр рүү гэтэж байсан нь ичлэгдэж онигоонд орж байсанаа шулуухан Нара шиг бодол санаагаа илэрхийлчихдэг байсан чинь дээр ш дээ" хэмээж байв. Ямартай ч гал цогтой, авьяаслаг дайчин Ч.Ундрал өдгөө ганц бие ээжүүдийн тоонд орсон ч гандан буурахгүйгээр урьдынх шигээ гялалзан улам жавхаажиж буйд нь фенүүд нь баяртай байгаа гэсэн шүү. П.Анужингийн хувьд өдгөө бие давхар гэх мэдээлэл цацагдаж буй. Харин Б.Баатарын хувьд “Eagle” телевизэд харьяалагдах болоод хэдэн сарын нүүрийг үзэж байна.
Э.Нашка
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна