Танд ийм зовлон тулгарч байна уу. Эрчүүдийн үс халзарч, эмэгтэйчүүдийн үс шингэрч хуйх нь цайж харагдах ямар хэцүү байдгийг үс нь унадаг хүмүүс андахгүй ээ. Сүүлийн жилүүдэд үс уналт, халзралт ихээр залуужих болж. Энэ нь цаг уурын өөрчлөлт, үсний буруу арчилгаа, ядаргаа болон витамин, дааврын дутагдалтай холбоотой гэгддэг.
Тэгвэл монголын хөрсөнд ургадаг халгайг шинэ дээр нь түүж, орчин үеийн дэвшилтэд технологийн дагуу бүтээгдэхүүн болгож гаргаж үсчин гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлдэг газар бол “Eco beauty” салон. Тэгвэл энэ салонаар үйлчлүүлж, халгайн ид шидийг мэдэрсэн хүмүүсийн тэргүүн эгнээнд урлаг соёлынхноос гадна улстөрчид ч бас багтдаг аж. Халгай нь үс уналтыг зогсоож ургалтыг дэмжиж мөн өтгөн гялалзсан зөөлөн болгоод зогсохгүй, давхар эмчилгээ болж өгдөг байна. Тодруулбал энэхүү ургамал нь үс унах халзрах асуудалтай тулгарсан хүмүүст хамгийн чухал эм болдог аж.
Тиймээс “одоо нэмэргүй, ургахгүй” гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд итгэж, цөхрөнгөө барсан хүмүүст “Eco beauty” хамт олон баяр баясгалан, гоо үзэсгэлэнг эргүүлэн бэлэглэх болжээ. Дашрамд дуулгахад эдний салон 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд халгай эмчилгээгээрээ олонд танигдсан.
10 хоног нь нэг курс эмчилгээ болохоос гадна нэг удаагийн эмчилгээ хоёр цаг хийгддэг байна. Эмчилгээнд үсний эхо буюу үс оношлогоо, хуйхны гүн цэвэрлэгээ, тэжээлийн тосон маск, толгой нуруу хөл гарын цэгэн даралтат массаж халгай шавшлага бүгд багтдаг байна.
Салбар1: Зайсан Оргил худалдааны төвийн хойно хуучнаар Богд Хааны музейн чанх урд
Харилцах утас:96886869
Ажиллах цаг:8:00-22:00
Салбар2: Маршалл тоун хотхоны Кингтоурын 1 давхарт 77402000
Э.Нашка
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо