Олон улсын сонирхогчдын боксын холбоо Риогийн олимпийн боксийн зарим тэмцээнүүдийг илт буруу шүүж байна, шүүгч нар нь авлигад идэгдсэн гэсэн дуулианд өртөөд байгаа билээ.
Тэгвэл Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос сүүлийн хэдэн өдөр дуулиан болж буй зарим тулааны бичлэгийг дахин судалсны эцэст буруу шүүлт хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, зарим шүүгчээ нутаг буцаах шийдвэр гаргалаа.
Тус холбооноос гаргасан мэдэгдэлд "Олимпын наадам эхэлснээс хойш нийт 239 тулаан явагдсан. Холбоо зарим тулааны бичлэгийг дахин судалж, шүүгч нар дүрэм журамд заагаагүй алдаа гаргаж, байж боломгүй шүүлт хийсэн гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнтэй холбогдуулан эдгээр тулааныг шүүсэн шүүгч нарыг албан үүргээс нь чөлөөлж, нутаг буцаахаар болсон. Эдгээр шүүгчид дахиж олимпийн наадамд шүүлт хийхгүй" гэжээ.
Гэвч холбооноос яг аль тулааныг алдаатай шүүсэн ямар шүүгчдийг нутаг буцаасан мэдээллээ тодорхой өгөөгүй байна.
AIBA алдаатай шүүлт бий гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч нэгэнт шийдэгдчихсэн тоглолтыг буцаах боломжгүй гэж тус холбооноос үзэж буй юм.
Сануулахад өчигдөр болсон боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд шөвгийн наймд тулалдсан Ирландын тамирчин Майкл Конлан шүүгч нарыг буруутгаж, дэвжээн дээр дунд хуруугаа гаргасан юм.
Тэрээр хүрэл медалийн төлөөх тулаанд ОХУ-ын тамирчин Владимир Нкитинтэй таарсан бөгөөд гурван үеийн тулааны эцэст шүүгчид Оросын боксчинд ялалт өгсөн билээ.
АIBA-гаас гаргасан дээрх мэдэглийн дараа Ирландын боксчин "Энэхүү мэдэгдэл тамирчдын мөрөөдлийг үгүй хийсэн AIBA-гийн үнэн дүр төрхийг харуулж байна. Ирээдйү, мөрөөдлийг нь үгүй хийсэн тамирчдыг яах вэ" гэж жиргэжээ.
Эх сурвалж: Independent
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ