Үндсэрхэг үзлээрээ имижээ хийн, үхэр тэргээр жип гүйцсэн С.Жавхлангийн туулсан амьдралын үнэн энд байна


Дуучныхаа хувьд зуун хувь хүлээн зөвшөөрөгдсөн гавъяат С.Жавхлан өнөө жил УИХ-ын гишүүнээр сонгогдон төрийн ордонд суун бодлого тодорхойлох хэмжээний бүрэн эрхтэй болсон. Уран бүтээлийн хувьд тун чиг амжилттай явсан мань эр 2010 онд хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийснийг санаж буй биз. Тэрбээр анхны амьдралаа  "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин Долгормаа гэгч бүсгүйтэй ханилан суухаар товлож байсан ч ёсоор болоогүй. Тэдний энэ бүтэлгүй дурлалын тухай олон түүх бий ч ихэнх нь боловсрол өндөртэй гэгддэг Долгормаа бүсгүй, гавъяат хоёрын үзэл бодол нийлээгүйгээс болсон гэдэгт санал нэгддэг.

 

Харин тэрбээр 2010 онд Шуранхай хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй ханилан сууж гурван хүүхдийн аав болоод буй. Тухайн үед  тэдний амрагийн явдал нэлээд хэдэн сарын өмнөөс олны анхаарлыг татаж эхэлсэн ч тэд ам нээж байсан удаагүй. Бүр дуучин Г.Эрдэнэчимэг "Миний найз залуу гавъяат Жавхлан биш, харин Жавхланбаяр гэдэг залуу. Би Жавхаа гэж дууддаг болохоор хүмүүс андуурсан хэрэг" гэх мессэжийг ч тарааж байлаа. Гавъяатын ойр тойрныхон тэдний харьцаанд ихэд хүндэтгэлтэй ханддаг төдийгүй "Жавхлангийн хамгийн зөв сонголт" хэмээн хүлээн зөвшөөрдөг тухай хэвлэлээр бичиж байсан юм.

 

Учир нь чанасан толгой, үндэсний хувцас, гэр сууц гээд идэж хэрэглэх зүйлдээ Монгол ахуйг чухалчилдаг гавьяаттай Эрдэнэчимэг бүсгүйн ааль авир, ажилсаг хөдөлмөрч нь яв цав нийцдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үндсэрхэг үзлээрээ  гоён үхэр тэргээр жип гүйцэн гишүүн болсон түүний өнгөрсөн жилүүдийн үйл явдлуудыг гэрчлэх патиаруудад манай сайтад архив болон үлджээ. Түүнийг энэ удаа хамтдаа сонирхоё. 

 

Э.Нашка