Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4. Явган зорчигч 2, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртөв.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан . Тухайлбал: ЧД-ийн нутаг Шадивлангийн замд марк дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 41 настай эрэгтэй Э-г мөргөж амь насыг хохироож хэргийн газрыг орхиж явсан. Замын цагдаагийн алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг шуурхай хийсний үр дүнд “N.Patrol” маркийн авто машины жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болохыг олж илрүүлсэн. Налайх дүүргээс хойш 21 дэх километрт Тэрэлжийн “Агуй хад” гэх газар асфальтан замд T.Mark-2 маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирчээ.
ZALUU.COM
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа