Э.Туул УИХ-д хоёр дахиа улиран сонгогдсон О.Содбилэгийн гэргий. ГОК-ын Ш.Отгонбилэг агсан хүү, охин хоёртой. Олны хэлдгээр бэр, хүргэний үүд сайтай айл гэж болно.2015 онд дөрөв дэх хүүхдээ төрүүлж Алдарт эхийн одонгийн болзол хангаад байгаа Э.Туул гурван хүү, нэг охин төрүүлсэн.
Э.Туулын аав дипломатч хүн байсан. Гэр бүлээрээ хорь гаруй жил Унгарт амьдарсан гэдэг. Тэндээ эдийн засгийн боловсрол эзэмшин АНУ-д суралцан бизнесийн ертөнцөд анх 20 настайдаа хөл тавьжээ. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байсан. "Хайрын хурим" салон, хэрэглэгчдийн сайн мэдэх "Оргио" тахиа түүний нэрийн хуудас болсон бизнесүүд нь гэж болно.“Ажигана" группийн захирал хатагтайн хувийн амьдралыг гадаадад сонирхож Францаас сэтгүүлчид ирж нэвтрүүлэг бэлдэж байв. "PublicSenate France TV"түүний тухай кино хийхээр монголд ирж байсныг санаж буй биз.
О.Содбилэг, Э.Туул нарын хурим 2007 онд болсон ч хамгийн тансаг хуримын жагсаалтаас буухгүй байгаа. Зөвхөн хуримын зоогийг Марокко улсын хааны тогооч байсан дээд зэрэглэлийн тогооч герман эр бэлтгэсэн. Цаашаа үлгэр домог мэт үргэлжилсэн гэдэг.Э.Туул нэг удаа машины рекламанд тоглохдоо машинаасаа үнэтэй цүнх барьж дуулиан тарьсан удаатай. Тэр цагаас брэнд хатагтай гэж нэрлэгдэх болсон. Үе үеийн баяр наадмаар бүхнээс онцгойрч ирдэг Э.Туул өнгөрсөн жилийн наадмаар авангард загварын палатье-ийг дээлтэй хослуулан өмсөж алмайруулж байсан бол энэ удаа монгол дээлийн загварыг бас л эвдэж онцгойрох хүслээ биелүүлээд авсан.
Түүнчлэн жил бүрийн “Алтан сарнай” наадмын даашинзны өнгийг тодорхойдог брендлэг хатагтай өнгөрсөн жил галт шувууны дүрс бүхий дэгжин палатье-ээр гоён охид бүсгүйчүүдийн зүрхэнд шар хуруулаад амжсан билээ. Явсан газар бүртээ дуулиан шуугианы эзэн болж явдаг Э.Туул хатагтай хүүхдүүдээ өсгөхийн сацуу хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцдог нэгэн.
Э.Нашка
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ