Сэтгэл чиглэвэл явдал зүглэнэ гэдэг яриангүй үнэн үг. Төв аймгийн Сүмбэр сумын хэсэг залуучууд өөрсдийнхөө санал санаачлагаар “Сүмбэрийн Зөв залуус” гэх нэртэй клубыг энэ оны тавдугаар сард байгуулан анхны хүмүүнлэгийн ажлаа амжилттай хийж дуусгажээ. Бүр тодруулбал “Орон нутгийнхаа хөгжлийн төлөө бүтээлч-Оролцоотой залуусыг бий болгох”-ыг алсын хараагаа болгосон эдгээр залуус анхны ажлаа өөрсдийн төрсөн “Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн өрөөг засварлан тохижуулахаар зорьсон байна. Мэдээж ямарваа нэгэн үйл ажиллагаа хийхэд мөнгө санхүү шаардлагатай. Тэд энэ асуудлаа орон нутгийнхаа баяр наадмын өдөр "Хөөрхөн хуушуур" аянг өрнүүлэн олсон бөгөөд иргэдийн амтархан идсэн хуушуурны орлого орон нутгийн Эрүүлмэндийн төвийн "Хүүхдийн тасаг"-ийг тохижуулан засварлагдахад ийн зориулагдсан байна.
Уг үйл ажиллагааг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж өргөсөн хүн нэг бүрт залуус талархлаа илэрхийлж байгаагаа давхар дашлуулна лээ. Энэ хэрээрээ орон нутгийнхны хандлага ч өөрчлөгдөж,сэтгэлээрээ дэмжиж, гар бие оролцон өөрсдийн санал санаачлагаараа аливаад түүчээлэн орох сэтгэлийг суулгаж чадсандаа клубын гишүүд баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.
Зүрх сэтгэлийнхээ дуудах зүгт зорьж яваа хүмүүс төөрөхгүй гэдэг. Анхны ажил алдаатай, оноотой, дурсамжтай... бас амттай байсан нь мэдээж. Цаашид үйл ажиллагаагаа жигдрүүлэн идэвхжүүлж "Орон нутгийнхаа хөгжилд чадах ядахаараа тэд хувь нэмрээ оруулах болно гэдгээ хэлж байлаа.
Орон нутгаараа овоглодог
Октябрьтаа хайртай хэн бүхэн тэдэнтэй нэгдэх боломжтой гэсэн шүү.
Сайн үйлс бүхэн дэлгэрэг
У.Заяа
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо