Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангайн хүчтэнүүд эр бяраараа илүүрхэн аварга, арслан харцага, начнууд төрсөн сайхан наадам болж өнгөрсөн билээ.
Тэгвэл наймдугаар сарын 11 нд Архангай аймгийн Булган суманд Р.Пүрэвдагва арслангийн цолны мялаалгын наадам нижгэр болж өнгөрсөн талаарх мэдээллийг манай сайт мэдээллэсэн. Шинэхэн арслан мялаалгын наадамдаа зориулан ногоон өнгийн дээлээр гоёсон бөгөөд хайртай гэр бүлийнхэн, ангийн нөхөд, нутаг усныхантайгаа арслан цолныхоо мялаалгын наадмыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн юм.
Цолны мялаалгын наадамд хүчит 128 бөх зодоглосноос гадна их нас, соёолон, шүдлэн морьдын уралдааныг зохион байгуулан дэнж хотойтол нутаг усныхантайгаа сайхан наадлаа. Дашрамд дуулгахад “Алтан Дорнод Монгол” группээс арслан Р.Пүрэвдагвад AGNISTA хотхонд 3-н өрөө байр бэлэглэсэн бөгөөд аварга болохын ерөөл дэвшүүлэн улам их амжилттай барилдахыг хүссэн юм. Ирэх жилийн наадмаар Арын сайхан хангай нутгаас дахин аварга төрөх болтугай гэх бэлэгтэй сайхан ерөөлийг ирсэн зочид болгон хэлж байлаа.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна