Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам үргэлжлэн явагдаж байна. Монголын баг тамирчид Риод 43 тамирчны бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлджээ.
Тэгвэл өнөөдрөөс манай баг тамирчдын гол найдвар болсон чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна. Риогийн дэвжээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох бөгөөд эднийг дэмжихээр Асашёорюү аварга Бразилд очоод байгаа ажээ.
Өнөөдрөөс эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, 125 кг-д ДАШТ-ий V байрын шагналт Ж.Чулуунбат болон эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д домогт К.Ичо аваргыг ялж, И.Ярыгинд түрүүлсэн П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар барилдана.
Монголынхоо баг тамирчдад амжилт хүсье.
PHOTONEWS.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ