Загвар өмсөгч С.Ариунбилэг "Гоёл-2013"-аас топ модель өргөмжлөл хүртснийхээ дараа нөхөр охин хоёроо орхин мөнгөлөг залууг сонгох болсон хэмээн хэвлэлээр шуугиж байсан цаг саяхан. Газар ч гишгүүлдэггүй амрагаа чинээлэг айлын өв залгамжлагчаар сонгосныхоо дараахан зөв шийдвэр гаргасан гэдэгтээ итгэл төгс байсан тэрбээр хоёр дахь амьдралаа “Хөх чоно” группийн эзэн Ө.Пүрэвбаатарын ууган хүү Мөнхтулгатай эхлүүлсэн гэдгийг бид эчнээ мэдэх болсон. Санаж буй бол С.Ариунбилэг топ болсныхоо дараахан “Миний цор ганц хайр нөхөр минь” хэмээн зургийг нь дэлгэж байсан. Харин 1 жил бололгүй хэлсэн үгнээсээ буцаж, өөр залууг миний хайр хэмээн үнсэх топ маань ямар үлгэр дуурайлал үзүүлж байна вэ? Анхны нөхрөөсөө хөөрхөн охинтой үлдсэн тэрбээр одоо хаана ч явсан охиноороо гоён хамтдаа патиараа татуулан цахим хуудсандаа байршуулах юм билээ.
Харин С.Ариунбилэг шинэхэн амрагтайгаа энд тэндэхийн тоглолт, тэмдэглэлт баяраар хачин романтик болохоо харуулж хаана явсан хөтлөлцөн бүр “үнсэлцэх” бол энүүхэнд. Топ болсон цагаасаа гэрэл зурагчдын овоо хараанд өртсөн С.Ариунбилэгийн ийм патиаруудад манай папарацичдын дуранд буун үлджээ. Харин тэрбээр өдгөө нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасгийн эмчээр ажилладаг бөгөөд хобби, мэргэжил хоёроороо гоён, шинэхэн хайрттайгаа жаргалд умбанхан яваа. Саяхан С.Ариунбилэгийн цахим хаягт нэгэн эрээс санхүүгийн дэмжлэг үзүүлье дурлахгүйгээр үнсэлцэе гэсэн утга бүхий мессэж ирснийг тэрбээр өөрийн нүүр номдоо байршуулсан нь олныг хоёр талцуулахад хүргэсэн. Учир нь түүний энэ үйлдлийг сайшаан магтах нэгэн байхад баян айлын өв залгамжлагчтай учир ургуулсан нь тэндээ биз. Хүний нэр төрд ингэж халдаж болохгүй, учир мэдэхгүй хүүхэд байгаа биш гэх нь ч байлаа. Ямартай ч топ С.Ариунбилэгийн өчигдөр ба өнөөдрийг гэрчлэх фото зургуудыг нь сонирхуулья. Зураг түүх өгүүлнэ гэдэг дээ.
Э.Нашка
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ