НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ.
Харин тухайн үед Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдар эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан.
Харин өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Д.Сүхбаатарын гучинцар З.Хайдартай холбогдож тодруулахад "Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарлаа. Яг одоогоор шүүхийн тогтоол миний гар дээр ирээгүй байна. Гэхдээ давж заалдах боломжгүйгээр эцсийн шийдвэр гарсан. Хэзээнээс нэршлийг буцаах талаар тогтоолд тусгаж өгөх байх. Тогтоол гарсан даруйд дахин мэдээлэл хийх болно" гэлээ.
IKON.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа