Бразилийн Рио-де-Жанейро хотод зохиогдож байгаа Зуны 31 дүгээр олимпийн наадамд усанд үсрэлтийн хосын тэмцээнд оролцож буй нутгийн хүүхнүүд болох Ингрид Оливейра, Жованна Педрозо нар муудалцсан аж. Тэдний нэг нь нутаг нэгт эр болох сэлүүрт завины тамирчин Педро Гонсалвештэй хамт нэгэн шөнийг өнгөрүүлэхийг хүсчээ. Олимпийн тосгонд хамтдаа нэг өрөөнд амьдран сууж буй бүсгүйчүүд ам зөрөх болсон шалтгаан нь тун ч тодорхой гэнэ шүү. Оливейра хамтрагч тамирчин бүсгүйгээ өөр газар очиж хоно хэмээн хөөж туужээ. Тэрбээр шөнийг Гонсалвештэй хамт өнгөрүүлэхийг хүсэв. Хариуд нь Педрозо ихэд уурласан байна. Учир нь, маргааш өдөр нь тэд тэмцээндээ оролцож, эх орныхоо нэрийг өндөрт дуурсгах ёстой байсан юм.
“Би тэр өдрийг дөрвөн жил тэсэн ядан хүлээсэн. Тэгсэн Оливейра хар юмтай садарлахыг илүүд үзсэн” хэмээн Педрозо мэдэгдээд Бразилийн Үндэсний олимпийн хороонд гомдол гаргаснаа хэлжээ. Санасандаа хүрч дөнгөсөн Оливейра бүсгүй хамтрагчаасаа болон хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсэхэд хүрсэн аж. Харин сэлүүрт завины тамирчин Гонсалвеш болсон зүйлийг тайлбарлахаас татгалзав.
Оливейра, Педрозо нар 10 метрийн өндрөөс үсрэх тэмцээнд хамгийн сүүлийн байрыг эзэлжээ. Цаашид тэр хоёр хамтдаа тэмцээн, уралдаанд оролцохгүй байхаар шийдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ