Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний долоон сарын үзүүлэлтийг танилцуулсан. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгт ойртжээ.
Өнгөрсөн тавдугаар сард ҮСХ-ноос улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2 их наяд 85 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2 их наяд 962.1 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа гэж мэдэгдэж байв.
Гэтэл хоёр сарын дараа буюу 2016 оны эхний долдугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5 их наяд 14.3 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, хоёрхон сарын дотор Монгол Улсын бусдад төлөх өр, төсвийн зарлага хоёр их наяд төгрөгөөр өссөн байна.
Ийнхүү улсын төсвийн алдагдал нэг их наяд 974.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 336.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Ингэснээр орлого 3.3 хувиар буурч, зарлага 32.6 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ үзэж байна.
Mөнгөний нийлүүлэлтийн тухайд энэ оны долдугаар сарын эцэст 11.3 их наяд төгрөг болж, зургадугаар сартай харьцуулахад 120.1 тэрбум төгрөгөөр өссөн нь арилжааны банкуудын нийт хадгаламж 289.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нөлөөлжээ. Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 2005.96 төгрөг, зургаадугаар сард 1964.93 төгрөг, долоодугаар сард 2031.90 төгрөгт хүрсэн байна.
ҮСХ дээрх төгрөгийн ам.доллартай харьцах үзүүлэлтийг тавдугаар сарынхаас зургадугаар сард 2.0 хувиар чангарч, долдугаар сард 3.4 хувиар суларсан гэж үзжээ. Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн сард 304.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.23 төгрөг буюу 4.5 хувиар чангарсан байна.
Medee.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо