Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордны Иргэний танхимд эдийн засгийн нөхцөл байдлын талаар яг одоо мэдээлэл хийж байна.
Тэрээр "Аливаа мэдээллийг үнэн бодитоор хүргэнэ гэдэг нь цаашдын ажлаа төлөвлөхөд хэрэгтэй. Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө. Би ажлаа авчихаад хэлж байсан. Эхлээд эдийн засгийн нөхцөл байдлаа судлаад дараа нь хийх ажлаа төлөвлөнө гэж хэлж байсан. Тийм учраас бодит нөхцөл байдлаа тодорхойллоо.
Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Эхлээд 12-18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Дараа нь үйлдвэржилтийн ажлаа хийхээр төлөвлөж байна.
Төсвийн бодлогыг сайжруулах ажлын хүрээнд эхний ээлжинд бүх төсвийг нэг болгох ажлыг хийж байна. Төсөвт тодотгол хийхээр ээлжит бус чуулган хуралдуулаач ээ гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад тавиад байгаа.
Эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөр боловсруулна. Хөтөлбөрөө, төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна" гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ