АНУ-ын иргэд түргэн хоолны “KFC” сүлжээ рестораныг антибиотек тарьсан тахианы махаар үйлчлэхгүй байхыг шаардаж, 350 мянган иргэн гарын үсгээ зурж, тус хоолны газрын толгой компани болох “Yum Brands”-т хүргүүлсэн талаар BBC агентлаг мэдээллэжээ.
Тахианы өсөлтийг хурдасгаж, өвчнөөс сэргийлэх зорилгоор тахиануудад антибиотек хэрэглэдэг ба үүнээс үүдэн АНУ-д жилдээ 23 мянган хүн нас бардаг хэмээн тус улсын эрүүл мэндийн салбарынхан мэдэгдсэн байна. Тиймээс зоогийн газрууд антибиотекоор бордсон тахианы махыг хэрэглэхээс татгалзаж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт “MC.Donalds” сүлжээ рестораны Канад, АНУ дахь салбарууд антибиотек тарьсан тахианаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн ч “KFC” сүлжээ энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг олон нийт шүүмжилж байна.
Б.ЦОГ
Medee.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо