УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийхдээ хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Байнгын хороодын дарга нарыг болон Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг баталж, мөн зарим сайд нарт үүрэг даалгавар өгснөөрөө өндөрлөсөн билээ.
Эдийн засаг төсөв хүнд байгаа энэ үед хэд хэдэн халамжийг түр хугацаагаар зогсоосон байгаа бөгөөд хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг Сангийн яамнаас судалж байгаа юм.
Түүнээс гадна намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хийхийг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэн байгаа. Харин хэзээ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч ямартаа намрын чуулганаас өмнө төвсийн тодотгол хийх юм байна гэсэн хүлээлт үүсчихээд байгаа юм.
Анхдугаар чуулганы үеэр хэлэлцсэн нэг асуудал бол УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувь хүний компанид шилжүүлсэнтэй холбоотойгоор судлан шалгах Ажлын хэсэг байгуулж, мэдээллээ УИХ-д тайлагнахыг Засгийн газарт үүрэг болгосон байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат томилогдсон байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийнхэн ажилдаа орсон байгаа ажээ. Удахгүй Засгийн газарт шалгалтын дүнгээ тайлагнах юм байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ