Туул голын эрэг дээр “Доён” хочит Болд гэгч этгээд бусадтай архидан согтуурч яваад “Макаров" маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 10-20 гаруй удаа буудаж танхайрсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж “Доён” Болдыг саатуулсан байна. Тодруулбал энэ хэргийг шалгаж байх хугацаанд Болд нь оргон зайлж хаана байгаа нь тодорхойгүй байсан. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж энэ сарын 06-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлан сэжигтнээр татаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьжээ. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагааг хийж байна. Уг хэргийн хамтран үйлдсэн гэх эмэгтэйг батлан даалтад өгөн гадуур шалгаж байгаа юм байна.
Эрүүгийн хуулийн 181.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 181.2-т
181.2.1. догшин авирлаж;
181.2.2.нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж;
181.2.3. урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4.давтан;
181.2.5.бүлэглэж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 3-5 жилийн ял онооно.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ