Цаг уурын өөрчлөлт цаашдаа зуны Олимпийн наадам зохион байгуулах хотуудад том асуудал болно гэж эрдэмтэд үзжээ.
2008 оны Бээжингийн Олимпийн гол аюул нь агаарын бохирдол байсан бол Риогийн Олимпийн эрсдэл Зика вирус болоод байгаа.
Харин ирээдүйд хэт халалт нь Олимпийг зохион байгуулахад гол саад болох хүчин зүйл гэж UC Berkeley-гийн профессор Кирк Смит, Жон Блэйм нар үзсэн байна.
Тэдний судалгааны материал өчигдөр The Lancet сэтгүүлд нийтлэгджээ. Судалгаанд дурдсанаар 2085 он гэхэд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Баруун Европоос гадна, зуны Олимпийг зохион байгуулж чадахуйц сэрүүн цаг ууртай найман хот л үлдэх аж.
Дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийн 543 хотоос зөвхөн Санкт Петербург, Рига, Бишкек, Улаанбаатар зэрэг найман хот л Зуны Олимп зохион байгуулахад эрсдэлгүй байхаар шалгарчээ.
Үлдсэн гурван хот Хойд Америкт байгаа нь Калгари, Ванкувер, Сан Франциско гэнэ.
Баруун Европт ийм 25 хот байхыг судалж тогтоосон байна.
Иймээс цаг уурын дулаарлын нөлөөгөөр Зуны Олимп зохион байгуулах хотоор Улаанбаатар хот шалгарах магадлал цаашдаа улам өндөр болох ажээ.
Эх сурвалж: News.Berkeley.Edu
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна