“Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатай оролцож, үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө “мэргэжил”-ийн Засгийн газрыг бүрдүүлэхээ амласан. МАН-ынхан шинэхэн Засгийн газрын бүрэлдэхүүнээ 13 яам, 16 сайд, 13 дэд сайдын бүтэцтэйгээр зурж, мэргэжлийн гэх үгийнхээ эзэн болохын тулд албан тушаалын бялуугаа хуваахад хэцүүхэн байлаа. Олон нийт ч гэсэн бялуугаа хэрхэн хуваах нь гэдэгт өөрийн эрхгүй анхаарлаа хандуулсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бялууны хуваалт хамгийн богино хугацаанд тараагдсан гэж хэлж болно. Тодруулбал, Монгол Улсын Их хурлын ээлжит сонгууль 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр болсноос хойш ес хоногийн дараа Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг, 24 хоногийн дараа Засгийн газрын гишүүдийг томилсон байдаг.
Харин хоёрдугаар хоолныхон болох сайд болон дэд сайдуудын хуваалт нэлээдгүй ужгирав. Ман-ын удирдах зөвлөлөөс санал болгосон нөхөд нь АТГ-ын хүндхэн босгыг давалгүй долоон ч хүн нь хаалганы гаднаас буцсан.
Тэгвэл Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар хаалганы гадна үлдээд байсан гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томилсноор мэргэжлийн засгийн газар элэг бүтэн болов. “Урт үг хүзүү орооно” гэдэгчлэн мэргэжлийн гэх үгэндээ ороогдож буй засгийн газрын томилгоонд олон нийт янз бүрийн байр сууринаас л хандаж байгаа нь ойлгомжтой.
Тэгвэл ганц бие даагч гишүүн болох УИХ-ын С.Жавхлан засгийн газрын томилгоонд ихээхэн хувь нэмэр оруулсан сурагтай. Тэрээр их хуралд орсон гол шалтгаанаа: "Би хэрүүл хийх, бусдын ул шагайх, зохисгүй доромж үг хэлэх эсвэл цэцэн мэргэн ухаантай хүн болох гэж энэ хуралд ороогүй. Зөвхөн бусдыгаа ухааруулах, ухааралцах, эвцэлдэх гэдэг зарчмаар л байр сууриа илэрхийлж явна" хэмээн хэлсэн байдаг. Ирэх дөрвөн жилд УИХ-ын С.Жавхлан Мэргэжлийн Засгийн газрын нөхдийг ухааруулж төлөвшүүлэхийн зэрэгцээ "Ахан дүүсээ Засгийн газрын томилгоон дээр миний зүгээс болон УИХ-ын гишүүн А.Сүхбат бид хоёрын зүгээс нэлээн ширүүн эсэргүүцэж байж мэргэжлийн хүмүүсийг орууллаа" хэмээн хэлсэн удаатай.
Б.Алтжин
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна