Одоогоос дөрвөн жилийн өмнө шүүх хурал болж Н.Энхбаярыг хорьсон. Тэгвэл 4 жилийн дараа Риогийн олимпийн үеэр Н.Энхбаярыг дахин дуудаж эхэллээ. Саяхны өдөр, АТГ-аас МАХН-ын байранд нь очиж эхний байцаалтыг авав. Н.Энхбаярын хувьд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэсэн байр суурин дээрээ зогссон хэвээр. Харин АТГ-аас Соёл-Эрдэнэ гэгч өмгөөлөгчийг аваачсан ч, Н.Энхбаяр түүнийг нь зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийллээ.
Өмгөөлөгчийг тулгаж өгөх ёсгүй. Дүлий сохор, цаасаар авахуулах, мөнгө төлбөрийн чадваргүй нэгэнд өмгөөлөгч тулгадаг. Тиймээс өмгөөлөгчөө өөрөө сонгоно гэж тэр хэллээ. Асуудал нь, одоогийн МАХН-ын байрыг худалдан авсан, өгсөн гэдэгтэй холбоотой маргаан юм. Уг байрыг эзэмшигч асан Гизбург, Ничкаров нар Н.Энхбаярыг мөнгөө дутуу өгсөн хэргээр шүүхэд хандсан юм.
В.Баяраа
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ