“Belly dance” төвийн тэргүүн гэгддэг, жүжигчин мэргэжилтэй Н.Баярмаа нэгэн үе Зайсангийн тансаг хауст тухлан, баячуудын эхнэрт бүжгийн хичээл зааж явсан нэгэн.
Өөрийн гэсэн бүжгийн клипээ гаргаж, олны хүртээл болгосон жүжигчин бүсгүй маань өнгөрсөн жил нярайлан хөөрхөн охины ээж болсон билээ. Хэвлэлд өгсөн илэн далангүй ярилцлагаасаа болоод “Секс машин” хоч зүүсэн Н.Баярмаа “Smile” салоны үсчин Д.Ганцоожтой ханилсан. Олны танил алдартнуудын үйлчлүүлэх дуртай чадварлаг үсчин гэгддэг Д.Ганцоож өнгөрсөн хавар Аж үйлдвэрийн яамны “Мастер үсчин” цол тэмдгээр энгэрээ мялаасан удаатай.
Ханийнхаа амжилт бүтээлээр бахархаж, хөөрхөн охиноо өсгөж суусан бүжигчин бүсгүй маань дахин хөл хүндтэй болмогцоо олны нүднээс далдхан амьдрахыг эрхэмлэж явсан бололтой. Бүжгийн төвийн хамт олон, хайртай шавь нараасаа хэсэг хугацаанд холбоогоо тасалж сураг алдарсан Н.Баярмаа өнгөрсөн долдугаар сарын 11-нд нярайлж, хоёр дахь гүнжээ өлгийдөж авсан баяртай мэдээг сая дуулгалаа. Ийнхүү үзэгч фэнүүдийнхээ дунд “Монгол Шакира” гэгддэг бүжигчин бүсгүй өнөр бүлийн эзэгтэй болжээ.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ