Өнөөдөр аварга Н.Түвшинбаяр барилдана

Admin
Өчигдөр 10 цаг 11 минут

Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм. П.Лхамдэгд эхний тойрогт Унгарын бөхтэй барилдах бол Н.Түвшинбаяр Кубын бөхтэй учраа таарчээ.Аварга Н.Түвшинбаярыг Риог зориход түүний гэргий болон хоёр хүү нь гаргаж өгч байсныг санаж буй биз.

 

Манай ширэн бээлийтэнүүдээс Бямбын Түвшинбат 00:45 минутаас Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Түүнийг ялах аваас хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Мөн урт бууны дасгалд Г.Нандинзаяа өрсөлдөх юм.

Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.

В.Баяраа