С.Сарнай хөл хүнд байсан үеийн нандин зурагнуудаасаа хуваалцлаа


“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны оролцогч, загвар өмсөгч С.Сарнайтай үзэгчид цэнхэр дэлгэцээр дамжуулан сайн танил болж байгаа ч түүний нөхрийг тэр бүр сайн мэдэхгүй.

 Царай, зүс, бие хаа, авьяас чадвараараа загварын бүсгүйчүүдийн имижийг өсгөж буй түүний хайртай залуу загвар өмсөгч, тамирчин гээд олон талын авьяастай.С.Сарнайгийн нөхрийг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд “FC Улаанбаатар” багийн хамгаалагч юм. Хосууд нэг хүүтэй.  Загвар өмсөгч С.Сарнай  нөхрийнхөө багын үнэнч фен нь байх нь гарцаагүй.

 

Үргэлж нөхрийнхөө тоглолтыг хүүгийнхээ хамт ирж үздэг, “FC Улаанбаатар”-ын үнэнч хөгжөөн дэмжигч тэрбээр саяхан цахим ертөнцөд хөл хүнд байсан үеийн нандин зургуудаасаа хуваалцсан байна.

 

В.Баяраа