Рио Де Жанейро хотод зохиогдож буй Зуны 31 дүгээр олимпод оролцохоор Монголын зургаан боксчин хөлгийн жолоо залсан. Одоогоор манай улс олимпийн мөнгөн медальтай болоод байгаа бөгөөд боксын тамирчид энэхүү медалийн тоог нэмж, амжилтыг түүчээлнэ хэмээн олон нийт, спорт сонирхогчид хүлээж байна.
Тэгвэл Риог зорьсон боксчдоо дэмжихээр Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган Рио Де Жанейро хотод очсон талаарх мэдээллийг онлайн ертөнцийнхөн онцолж байна.
Манай боксчдын хувьд Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол ОУХМ Д.Отгондалай өнгөрөгч шөнө учраагаа ялж, олимпийг амжилттай үргэлжлүүлж байгаа юм.
Бокс сонирхогчид түүнийг эх орондоо дараагийн медалийг авчрах бүрэн боломжтой хэмээн найдлага тавьж байгаа билээ.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ