Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар нэр бүхий яамдын ТНБД нарыг томилно гэсэн хүлээлттэй байна. Яамдын ТНБД нарын нэр эхнээсээ тодорхой болж буй. Төрийн нарийн бичгээр томилогдохоор яригдаж буй хүмүүсийн нэр дотор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавын нэр явж байна. МАН-аас Ч.Саранжавыг Эрчим хүчний яамны ТНБД-аар сонгохоор яригдаж байгаа аж. Ц.Цогзолмаа гишүүн МАН-ын хотын фракци буюу М.Энхболдын ойрын хүн гэгддэг. Энэ утгаара нөхрөө Эрчим хүчний яамны ТНБД-д зүтгүүлж байгаа бололтой.
Ч.Саранжав өмнө нь Түлш, эрчим хүчний яаманд /2007 он/Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд УБЦТС төрийн өмчит хувцаат компанийн захирал хийж байсан удаатай. Тэрээр тус байгууллагыг тэргүүлж байх үедээ холбогдох хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан аж.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо