DOZ-ын 2 хүүгээ найруулагч болгохоор шийджээ

Admin
18 цаг 51 минутын өмнө

Олны дунд хамтдаа хөдөлмөрлөж, нэр хүндэй болж чадсан урлагийн гайхалтай хос гэгддэг найруулагч жүжигчин Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нарын хүү Д.Эрдэнэбулган саяхан анхныхаа киног үзэгчдийн хүртээл болгосон. Энэ удаа “Plus motion picture” дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Нэг өдрийн дайсан” уран сайхны киногоороо үзэгчдэд бэлэг барихаар болсон байна. Тодруулбал, үзэгчдийн дунд нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа тус кино энэ сарын 26-нд бүх кино театруудаар гарах юм.

Киноны талаар товч танилцуулахад гол дүрд  чадварлаг найруулагч болон  авьяаслаг жүжигчин Ш.Доржсүрэн буюу Доёо, царайлаг залуу жүжигчин гэгддэг Т.Бэлэгжаргал (Бэкэ)  мөн өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн талархлыг хүлээгээд буй дуучин С.Хишигжаргал нар тоглосон гэнэ шүү. Дооёо Зулаа нарын хүү хэр чадвартай бас мэдрэмжтэй болохыг тун удахгүй харах нь ээ.

 

В.Баяраа