Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, иргэдийг цочроосон билээ. Тодруулбал, тус өдрийн оройн 23:00 цагийн орчимд Их тэнгэрийн амнаас зүүн тийш гурван км орчимд буун дуу 10 гаруй удаа гарчээ. Эх сурвалжийн мэдээллэснээр, гэмт этгээд “Макаров” маркийн буу гарган буудаж танхайрсан байдаг.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд сэжигтэн этгээд оргон зайлсан тул эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан байна. Буу гаргаж танхайрсан этгээд нь “Доён” хочит У.Болд гэгч бөгөөд өмнө нь “Центрпоинт”-ын хэрэг, Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг айлган сүрдүүлж танхайрсан гэх мэт олон хэрэгт шалгагдаж явсан нэгэн юм.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ