Өнгөрсөн сарын 22-ны өдөр Монгол шилтгээнээ зохион байгуулагдсан “TOUCH ME” парти Азидаа алдартай шоү брэнд билээ. Тэгвэл монголын TOUCH ME зохиогдсон өдөр Солонгос улсад тус парти давхар болсон байна. Баячуудийн гэх тодотголтой GANG NAM дүүрэгт байрлах CLUB CUBIC нэртэй дээд зэрэглэлийн нууцлаг шөнийн цэнгээний газар болсон тус партинд Солонгосийн алдарт BIG BANG хамтлагийн ахлагч G-DRAGON өөрийн фракцын гишүүд болох жүжигчин загвар өмсөгч LEE SOO HYUK солонгосын залуу баячуудын нэг гэгддэг UTAK, KNH корпорацын өв залгамжлагч HAN MIN WOO буюу HARIF нар оролцсон юм байх.
Зүгээр ч нэг оролцоогүй бөгөөд тус шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэжээ. KNH корпорацын өв залгамжлагч HARIF охид бүсгүйчүүдтэй эрээ цээргүй шалиглаж байсанаар үл барам тэнд байсан хэдэн залуучуудтай ам муруйж байгаа бичлэг нь нийтэд ил болж шар хэвлэлүүдээр дүүрэн дуулиан шуугиан үүсгэсэн гэнэ. Харин маргааш өглөө нь даруй YG энтэртаймэнт фэнүүдээсээ уучлал хүсэж G-DRAGON дээрх үйлдэлдээ маш ихээр харамсаж байгаа гэсэн албан ёсны мэдэгдэл хийлгэсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Гэвч хамгийн хачирхалтай нь тэнд байсан G-DRAGON болон LEE SOO HYUK нарын фен охид, бүсгүйчүүд тэдэнд дургүйцэхийн оронд харин ч эсрэгээрээ хайртай уран бүтээлчидтэйгээ нэг шөнө хамт наргисандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ шүү.
В.баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ