Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг даан ч нэг даадаггүй эрхмээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тодроод байгаа. Түүнийг хийсэн ажил, санаачилсан хуулиараа анги хамт олноо манлайлах бус авгай хүүхэн, хутга шөвгө, зодоон цохионы асуудлаар онцгойрдог гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Түүний талаарх сөрөг мэдээлэл, холбогдсон хүүхнүүд, зодсон зодуулсан хүмүүс, "хээл хахууль" гээд тоочоод байвал ундраад л байна.
Тэрбээр одоогоос 4 жилийн өмнө Тэрэлж дэх 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд Б.Мандухай хэмээх бүсгүйтэй маш нууцлаг хурим хийж, насан туршдаа бие биенээ үнэнч хайраар хайрлахаа амлаж байсан. Харин түүний амлалт сонгуулийн мөчлөгтэй адил 4дөрвөн жилийн хүчинтэй байдаг талаар цахим ертөнцөөр шуугицгаадаг. Киви хамтлагийн Агийтай амрагийн холбоотой болж ил цагаандаа гарсан нь нэгэнт тодорхой болсон. Харин ёсолж суусан гэргий Б.Мандхай нь энд тэнд нэг их харагдаад байдаггүй ч саяхан найзынхаа хуриман дээр ийн хүрэлцэн иржээ. Миссээс дутахааргүй бие хаатай, даруу төлөв зантай тэрбээр энэ удаа богино банзал, бэлхүүсээ гарсан цамцаар гоён гунхсан аж.
В.Баяраа
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа