Ц.БАЯНМӨНХ: "ФИТНЕС ФЕСТИВАЛЬ-2016" МАШ ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОГДОНО.


Сэтгүүлч: ЭМФЗДХолбоо анх хэдэн онд байгуулагдсан бэ? хэдэн гишүүнтэй ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? 

 

Энэ холбоо маань анх яг 1 жилийн өмнө байгуулагдсан. Зорилт зорилго нь гэвэл яг одоо нийслэл хот дахь фитнес клүбүүдийг хооронд нь танилцуулж уялдаа холбоотой байлгах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, дадлага туршлага солицох, ард иргэдэд фитнесийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх,мөн клубуудын нэгдмэл байдлыг сайжруулан клубуудын ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн олон зорилтууд байсан учраас  холбоо маань байгуулагдсан.

 

Сэтгүүлч: Монголд анх удаа фитнес фистеваль зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Энэ санаа анх хэзээ төрөв?

 

За ер нь бол миний хувьд олон жил гадны улс орнуудад ажиллаж амьдарч байхад олон спортын үзэсгэлэн худалдаа фитнес фистеваль зохиогдон явагдаж байсныг харж  сонирхож байлаа. Тиймээс эх орондоо  Монголчууддаа  ийм сайхан фистеваль зохион байгуулья үүгээр дамжуулан ард иргэдэд дасгал хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе,тэдний эрүүл мэндийн боловсролд бага ч гэсэн хувь нэмэр оруулая гэсэн үүднээс энэхүү Фитнес Фестивалийг зохион байгуулахаар шийдсэн.

 

Тэгээд энэ 8 сард нар хур тэгширсэн зуны сайхан өдөр энэхүү фистевалиа хийе гэж ярилцаад энэ 8-р сарын 13ны Бямба гарагт  ҮЦХ-нд хийхээр төлөвлөөд байна. Ер нь олон газар л зохиогдохоор яригдаж байсан чингисийн талбай, цэнгэлдэх хүрээлэн, мөн  хөдөө талд ч юмуу , олон санал яригдсанч хотын маань олон хүн цуглардаг мөн ногоон байгууламж сайтай  спортын талдаа тохижилттой учираас ҮЦХ-гийн Хөл бамбөгийн талбайг сонгосон байгаа.ҮЦХ-ийн хамт олон маань ч бидний энэхүү хүсэлтийг дэмжиж тус өдөр хөлбөмбөгийн ногоон талбайгаа бүрэн чөлөөлж бидэнд өглөөний 10н цагаас үдшийн 23н цаг хүртэл боломж олгосонд маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье.

 

Сэтгүүлч: Энэ Фестивалийн онцлог давуу тал нь юу байх вэ? Сүүлийн үед залуучууд маань чөлөөт цагаа өнгөрөөхдөө илүү Шоу цэнгээний арга хэмжээнүүдэд их хамрагдаж байгаа харагдах юм.Мэдээж энэ зохион байгуулагдаж байгаа Фестиваль маань спортлог  эко  зохиогдож байгаа гэдгээрээ залуусд их таалагдах байх гэж бодож байна.

 

Тиймээ.Бидний зохион байгуулж байгаа арга хэмжээ маань цаг үеэ олсон залуусын хүсэн хүлээсэн арга хэмжээний төрөл мөн гэдэгт бид бас итгэж байна.Нэг үеэ бодвол залуусд  маань фитнес гэдэг  ойлголт аль хэдийнээ хүрчихсэн эрүүл мэнд  бие бялдарынхаа  төлөө санаа тавих нь ихэссэн учраас залуучууд ч их сайхан баяртайгаар хүлээж авч байгаа. 

 

Тэгэхээр энэ фитнес фистеваль-2016 ийн онцлог давуу тал бол мэдээж нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй  бүх фитнес клүбүүд оролцож маркетинг сурталчилгаагаа хийх, тэдний дунд шоу энтертайнмэнт  сонирхолтой уралдаан тэмцээн зохион байгуулж Фестивалийн шилдэг Фитнес Клубыг  шалгаруулах. Мөн багш нарынхаа ур чадварыг үнэлэн дадлага туршлага солилцох, сонирхон хүрэлцэн ирсэн сонирхогч залуусдаа өглөөний 10 цагаас эхлээд тэр өдрийн турш мэргэжлийн тамирчидтай хамтарсан нээлттэй бэлтгэлд хамрагдах боломжууд  гээд маш олон давуу талууд бий.

 

Сэтгүүлч: Энэ фитнес фистевальд  сонирхон ирсэн хүмүүсд ямар ашиг тустай вэ? 

 

Түрүүн хэлсэнчилэн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүхийл шилдэг фитнес клүбүүд цуглана.  Яг одоогын байдлаар "Хавай фитнес", "Шинобу фитнес клүб", "Ферпект боди", "Голден Жим" "Мистерс жим","Голдс Жим "зэрэг 15 гаруй фитнес клүбүүд оролцох нь зүйтэй юмаа гээд саналаа өгсөн байна мөн  клуб бүрт тамирчид нэгдэж бэлтгэлдээ орсон байгаа. Тамирчидын дунд бол мисс мистерийн төрөлд уралдахаас гадна кроссфитийн хүнд хүнд үзүүлбэртэй тэмцээнүүд дээр нь нэмэгдээд стронгмэн, фаурлифтингийн тэмцээн үзүүлбэрүүд болох учираас хүмүүс очиж үзэхэд сонирхолтой мөн залуучууд маань сонирхон хичээллэхэд дөхөм өгөх сонирхолтой өрсөлдөөнтэй тэмцээнүүд  болно.

 

Сэтгүүлч: Спорттой хамааралтай чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хамрагдах боломжтой юу? Хамтран ажиллахад ямар ашигтай вэ?

 

Маш олон хүн очино тэгэхээр байгууллагууд өөрсдийнхөө талаар танилцуулга хийх маркетингийн чөлөөт бүс бий болж байгаа учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж  Монос груп,Баясах трейд,Тэсо ХХК,Уураг нэмэлт тэжээлийн Витамин Шопууд ,NIKE, ADIDAS зэрэг олон байгууллагууд саналаа хүргүүлээд байна.Бидний тооцоолж байгаагаар  7000 гаруй хүн хүрэлцэн ирэх боломжтой энэ тал дээр маркатенгын баг сайн ажиллаж байна мөн телевиз радио, фм, сошиал орчинд суртачилгааг өндөр зэрэгт явуулж байгаа учраас олон хүн хамрагдах  төлөвтэй  байна.

 

Байгууллагууд энэ завшааныг зөвөөр ашиглан бараа бүтээгдэхүүнээ сурталчилах, таниулах, борлуулах зэрэг олон үйл ажиллагааг энэ өдөр хийх боломжтой. Мэдээж үзэгчидийн дунд олон тэмцээн уралдаан явагдана. Түрүүлсэн тамирчид оролцогчидод шагнал урамшууллын тал дээр ивээн тэтгэгчидийн том том шагналууд хүлээж байгаа. Ивээн тэтгэгч байгууллагуудаас хамгийн түрүүнд "prius center" шагнал урамшуулалд өөрийн компаниар маш хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх  гэх зэрэг  саналууд ирсээр байгаа. 

 

Сэтгүүлч: Танай холбооны цаашдын зорилт?

 

Ер нь бол монгол хүний эрүүл мэнд, тэр тусмаа эрсдэлтэй байгаа илүүдэл жин, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал гээд энэ олон зүйлээс ангижрах мэдлэг олгох, сургалт зохион байгуулах багш нартай санал хуваалцах зэрэг зорилготой ажиллаж байна. Энэ их хямрал, стресстэй нийгмдээ бага ч болов эрүүл мэнд, бие бялдарын тал дээр урьдчилан сэргийлж анхаарч ажиллах ба  цаашлаад энэхүү фистеваль маань жил бүр уламжлал болон зохиогдох зорилтот төсөл хөтөлбөр болох  учраас төр засагтай хамтарч ажиллах ерөнхийлөгчийн  ивээл дор ч юмуу, нийслэлийн засаг дарга, шадар сайд болон бусад агентлагуудтай төрийн болон төрийн бус байгууллагуудтай хооронд нь хамтарч ажиллая гэсэн  бодолтойгоор үйл ажиллагаа маань явагдаж байн даа. 

 

Сэтгүүлч: За баярлалаа. Таны фистевалийн ажилд амжилт хүсье.

 

За баярлалаа.