Сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар өнөөдөр нэг ам.доллар 2138 төгрөгтэй тэнцэж байна. Найман шарга валют арилжааны төвд нэг ам.долларыг 2132 төгрөгөөр худалдан авч, 2138 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд ам.долларыг 2115 төгрөгөөр худалдан авч, 2131 төгрөгөөр арилжиж байгаа бол зарим арилжааны банкууд долларын худалдааг түр зогсоогоод байна.
Ийнхүү ам.долларын ханш өсөхтэй зэрэгцээд Төвбанкнаас валютын зах зээлд оролцож эхэлсэн ч ханшийг тогтоож дийлэхгүй хэвээр байна. Ам.доллар болон бусад голлох валютын ханш өссөн нь манай улсын худалдааны зах зээлд хэдийн нөлөөлж эхэлсэн байна. Импортын барааны татварыг ам.доллараар тооцон авдгаас үүдэн тухайн барааны үнэ өсөхөд нөлөөлжээ. Тухайлбал, сүүлийн нэг долоо хоногт гадны улс орноос оруулж ирж буй автомашины үнэ хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн зарим өргөн хэрэглээний барааны үнэ 0.3 хувиар өсчээ.
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа