Намрын эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр тохиож, нар хур
тэгширсэн энэ өдөр сүсэгтэн олон төдийгүй нийт монголчуудын хувьд чухал үйл
явдал боллоо. Учир нь говийн ноён хутагт Данзанлувсантүдэв Гандантэгчинлэн
хийдийн Дашчойнпил дацанд Оточ манал бурхан залав. Өнгөрөгч хавар Монгол
орон даяар улаан бурхан өвчин элбэгшиж, нялхасын эндэгдэл ч чамгүй дайрч
өнгөрсөн билээ. Харин говийн ноён хутагтын санаачилгаар Оточ манал бурхныг
ийнхүү Дашчойнпил хийднээ залсан нь энэ өвчнөөс сэргийлэх, нялхасыг элдэв
өвчнөөс сэргийлэхэд зориулагдсан аж.
Тус бурхныг бүтээхэд олон хүний гар бие,
сэтгэл оролцсон бөгөөд Хүүхдийн банзрагч, Бумчин, Загд зүсэм гэсэн гурван
номоор шүншиглэн аравнайлсан байна. Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн
Дашчойнпил дацангийн лам хуврагууд болон сүсэгтэн олон чуулж, мандал өргөн
ном айлдлаа. Мөн энэ үеэр Говийн ноён хутагт Данзанлувсантүдэв айлдахдаа:
-Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, хүмүүсийн эрүүл энхийн төлөө
миний бие Оточ манал бурхныг санаачилан бүтээж, улмаар Гандантэгчинлэн
хийдийн Дашчойнпил дацанд залж байна. Үүнийг залахыг дэмжсэн Дашчойнпил
дацангийнханд нийт ард түмнийхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Өнгөрөгч хавар улаанбурхан өвчин элбэгшиж, хүүхэд багачууд өвдөж зовох, эндэх
аюул гарлаа. Тиймээс тэдний эрүүл энх сайн сайхны төлөө энэ бурхныг бүтээн
залж байгаа юм. Бурхныг бүтээхэд Хүүхдийн банзрагч, Бумчин, Загд зүсэм гэсэн
гурван номоор гол төлөв шүншиглэн аравнайллаа. Монголын маань ирээдүй
болсон хүүхэд багачууд эрүүл энх өсөх учиртай хэмээн бодож олон хүмүүсийн
сэтгэлийн дэмээр энэхүү бурхныг бүтээлээ” хэмээсэн юм.
Дашрамд дурдахад, Говийн ноён хутагт Данзанлувсантүдэв нь авьяас
билгээрээ Монголдоо төдийгүй дэлхийд нэрлэгдсэн Догшин хутагт
Данзанравжаагийн ес дэх дүрээр 2013 онд тодорсон юм. Тэрбээр Догшин хутагт
Данзанравжаагийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн
Отгоннамжилын хүү юм. Тахилчдад уламжилж ирсэн олон нууц байдаг төдийгүй
хутагтын хойд дүр, залгамжлагчийн хэлж ирэх дохио, тэмдгийг хэнд ч үл дуулгадаг
байна. Энэ заншлын дагуу говийн ноён хутагтын 9 дэхь хойд дүр тодорсон бөгөөд
400 гаруй хүнээс Дээрхийн гэгээн Далай лам тодруулсан гэдгийг бид мэдэх билээ.
Тэрбээр өмнө нь Хамарын хийдэд шавилан сууж байгаад Энэтхэг улсад Буддын
гүн ухааны номонд олон жил суралцсан юм. Ийнхүү говьчуудын төдийгүй
монголчуудын олон жил хүсэн хүлээсэн хутагтыг тодруулсан билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо