Төрийн албан зөвлөлийн зарим гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг /2016.8.03/ анхдугаар чуулганаар хэлэлцсэн билээ. Тодруулбал, тус хуралдаанаар ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон.
Эл хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үг хэлсэн юм. Тэрээр "Би 2000 оноос хойш Төрийн албаны тухай хуультай ноцолдож байна. Шууд хэлэхэд аль ч нам нь байлаа гэсэн зарчимгүй л байдаг юм. Хууль нь байгаад байдаг, уг нь муу хууль биш. Төрийн албан хаагч гэж ямар хүн байх ёстой талаар босго тавьсан, хамгаалсан, баталгаа олгосон гээд муугүй хууль байдаг юм. Гэвч хуулиа хэрэгжүүлэх тал дээр зарчимгүй ажилладаг. Тухайлбал эрх барьж байгаа талдаа тааруулдаг. Дарга нарыг намирч тэдэнд тааруулах, таалагдах зарчмаар л явж ирсэн. Ийм учраас энэ асуудлаас л гарах юм бол жинхэнэ төрийн албаны зөвлөл бий боллоо гэж би үзнэ.
Хоёрдугаарт төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр хатуу зогсмоор байна. Ямар нэгэн улс төрийн зорилгоор хавчигдах гээд байгаа төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг баймаар байна. ТАЗ-д н.Чадраабал гэж мундаг хуульч хүн байсан юм. Энэ хүн зөвхөн хуулиа бариад л суучихдаг байсан. Хожим бодоход зөв л ажиллаж байсан байгаа юм. Та нар энэ хүний ажлын арга барилыг судалж үзээрэй. Бид ард түмэндээ мэргэжлийн засгийн газар гээд зарлачихсан , санал авчихсан учир яам, тамгын газарт томилогдох хүмүүст энэ талаас хандаарай. Мөн төрийн албанд чадалтай хүн л ажиллах ёстой. Чадалтай, туршлагатай, мэргэшсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй өөрийнхөө эрх ашгийг нийтийн эрх ашгаас доогуур тавьж чаддаг, өөрийн бодолтой ийм л хүмүүсийг л төрийн албанд ажиллуулахын төлөө та бүхэн ажиллаарай. Өмнө нь юун дээрээ алдаж байсан байна тэр бүгдийг нь засаж залруулаад ололт, давуу талыг нь бататган ажиллахыг захимаар байна" гэв.
Эх сурвалж: Breakingnews.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ