Дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмаар шинэ аварга, арслан харцага, заан, начин төрсөн дэнж хотойтол сайхан наадсан билээ. Баяр наадмын дараахан Монгол улын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж хоёр бөхөд цолыг нэхэн олгох шийдвэр гаргасан юм.
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавд Улсын заан цол тус тус нөхөн олгосугай” хэмээн зарлиг буулгасан юм. Улмаар улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр улсын харцага, улсын харцага Ц.Магалжав улсын заан цолны үнэмлэх тэмдгээ гардан авсан юм. Дээрх хоёр бөхөд цол нөхөн олгож байгаа нь 10 жилийн өмнөх буюу 2006 оны наадмын үеэрх допингийн шинжилгээгээр улсын гарьд /одоогийн цол/ Д.Рагчаагийн шинжилгээний сорьцод анаболик стероид бодис илэрч, Д.Рагчааг Допингийн эсрэг зөрчил гаргасан гэж үзсэнтэй холбоотой юм.Заан Ц.Магалжав баяр наадмын өдөр гэргий, охины хамт төв цэнгэлдэхэд ийн хүрэлцэн юм.
Э.Нашка
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ