Архангайчууд шинэхэн аварга, арсландаа “Тоёота Ланд-200”ижилсүүлэн бэлэглэжээ


Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан амжилттай болж, Арын сайхан хангай нутгийнхан одтой сайхан наадсан. Энэ жилийн үндэсний баяр наадмын түрүү бөхөөр Архангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаадамба арав даван түрүүлж аварга цолтон, тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Ринченбямбын Пүрэвдагва үзүүрлэж, Улсын Арслан цол хүртэж, түмэн олноо баярлуулсан билээ. Тэгвэл өчигдөр Архангайнхан Ардын төрийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит аварга, арслан хоёртоо “Тоёота Ланд-200” маркийн автомашин ижилсүүлэн бэлэглэж их хүндэтгэл үзүүсэн байна. Дашрамд дуулгахад Арслан Р.Пүрэвдагва энэ сарын 11-нд Архангай аймгийн Булган суманд цолны мялаалгын наадмаа хийх тул нутгийн зон олноо хүрэлцэн ирэхийг урьжээ. 

 

В.Баяраа 

 

ar

 

ar

 

ar

 

ar