Шинэхэн гишүүн А.Сүхбат цаг үеийн талаар medee.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэхдээ “Миний хувьд хуралдаанаа таслахгүй, байнгын хороодын хуралд ч тэр идэвхтэй сууж байгаа. Парламентад олон жил суусан ахмад хууль тогтоогч гишүүдээс суралцах зүйл ч их байна.
Сонсох, хэлэх зүйл олон байна. Тэгэхлээр тулгамдаад байгаа энэ асуудлуудын талаар өөрийнхөө санал бодлыг хэлж, асуултаа тавьсан байгаа. Тийм л зүйл болсон. Ер нь бол ялалт, ялагдал гэж ярих юм сонгуулийн үр дүнг хэлж болох байх. Засгийн газар байгуулах үйл явц МАН шийдэж чаддаг юм байна. Дотоод ардчилал энэ намд байдаг юм байна гэдгийг сая харуулж чадлаа. Түүнээс биш хувь гишүүний акц чухал биш. А.Сүхбат гэдэг хүн Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга цолтой. Монгол Улсын Дархан аварга надад хангалттай өндөр алдар нэр. Монгол Улс есөн дархан аваргатай. Үүний тав нь амьд сэрүүн, ажиллаж амьдраад явж байна. Энэ цолыг дааж явна гэдэг бол надад их том ачаа. Би байнга залбирч явдаг. Төр ард түмнийхээ хайрласан цолыг би сэвтээхгүй сайхан авч явах юмсан гэж боддог. Тэгэхээр надад улс төрчийнхөө имижийг өндөр хувьтай бүрдүүлье, нэр нүүр олъё гэсэн зүтгэл байх шаардлагагүй” гэсэн байна.
В.Баяраа
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна