УИХ-аас Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, зарим яамдыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан дараахь албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөллөө. УИХ-аас Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан,
-Ц.Жадамбааг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын
-Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргын
-С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын
-Г.Өлзийбүрэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын
-А.Хүрэлшагайг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын
-Д.Баярсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын
-Д.Болдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын
-С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын
-Ц.Азбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрын даргын
-С.Жавхланбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газрын даргын
-Э.Одбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Г
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо