МАН-ын дэд сайдын албан тушаал заваал байх ёстой гаргалаа нь тун энгийн. Ердөө сайд гадаад явсан үед яам нь эзгүйрэх гээд байдаг тул дэд сайд байх ёстой гэсэн. Нөгөө төрийн албыг зангидаж яамны өдөр тутмын ажлыг удирддаг ТНБД бол ердөө л “Мануухай” ажээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс 13 хүнийг дэд сайдад дэвшүүлээд байсан бол өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 10 дэд сайд томилохоор боллоо. Тодруулбал.
Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарын нэрийг батламжлаагүй юм. Гадаад хэргийн дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэрийн хувьд 2005 оноос улстөрд хөл тавьж, МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагаар хэсэг гүйсний шанд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилдааны албаны даргаар томилогдсон. Улмаар 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажилласан гэхээс өөрөөр Төрийн албанд зүтгэсэн туршлагаар маруухан намтартай нэгэн. Тэрээр Г.Занданшатартай нэлээд дотно ч өдгөө түүний нэр хүнд нөлөө нь ихэд суларсан тул дэмжлэг үзүүлж чадаагүй байна.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир нь Баян-Өлгий аймгийн АСЗХ-ны даргаар ажиллаж байв. Мөн дэд сайдын албанд сууж чадаагүй нэгэн бол архитекторч М.Батбаяр. Жинхэнэ мэргэжлийн хүн. ТИС–ийг архитектор, хот төлөвлөгч мэргэжлээр, АНУ–ын Калифорнийн их сургуульд суралцсан. 1999-2008 онд зураг төслийн “Идеал” группт архитектор, гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Улаанбаатар хотын Зураг төслийн хэлтсийн дарга, 2012-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн”-г үүсгэн байгуулсан, 2015-2016 онд Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны газрын дарга, 2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байсан арвин туршлагатай нэгэн юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо