“Бүтэлгүй хайр”, “Баярлалаа, ухаарлаа”, “Зам”, “Энд гарч ирэв”, “Ирээд буцсан хайр”, “Хүнийх”, “Намайг дагаад цэнгэ” гээд тэдний уран бүтээлийг тоочвол уртаас урт жагсаалт гарна. 1999 онд “Lumino энд гарч ирэв” анхны тоглолтоосоо хойш өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвин үзэгчидтэй уулзсаар байгаа билээ.
Тэгвэл баяр наадмын шоун дээр ч тэд уран бүтээлээ өргөж гурван өөр өнгийг фенүүддээ мэдрүүлж чадсан юм. Сонирхуулахад “Люмино” хамтлагийнхан яг жилийн өмнө “Crocus event hall”-д “Хэмнэл нэрэгчид” бие даасан тоглолтоороо залуустай доргисныг санаж буй бизээ. 2006 оноос хойш 9 жилийн дараа хийж буй тэдний бие даасан тоглолтыг фенүүд нь тэсэн ядан хүлээж байсан нь тоглолтын уур амьсгалаас мэдрэгдэж байсан юм.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна